СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-05

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлаа хүлээн авлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2020.08.05/ ээлжит хуралдаанаар Дагвадоржийн Дэлгэрсайханыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томиллоо.

Тэрбээр Монгол Улсын Техникийн Их Сургуулийг 1997 онд бакалавр, 1999 онд магистр, 2011 онд докторантаар тус тус төгссөн, компьютерийн программ хангамжийн мэргэжилтэй ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар 2016 оноос хойш ажилласан юм.

Засгийн газрын тогтоолыг ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар танилцуулж, улсын бүртгэлийн байгууллагын тамгыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж гардуулан өгч, ажлын амжилт хүслээ. 

Эх сурвалж: УБЕГ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.