СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-05

1072 хувьцааны ногдол ашиг бүх хүнд олгох хэмжээнд төвлөрөөгүй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдааны талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийх үеэр Эрдэнэс Тавантолгой компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ олгох талаар сэтгүүлчид Сангийн сайдаас тодрууллаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: "1072 хувьцааны ногдол ашгийг олго гэдэг шаардлагыг Сангийн яам хатуу баримталж байна. Эрдэнэс Тавантолгой компани ногдол ашгийг бүх хүндээ олгох хэмжээний мөнгийг төвлөрүүлж өгөх ёстой. Гэхдээ өнөөдрийг хүртэл төвлөрүүлж өгөөгүй байна.

Энэ мөнгийг зайлшгүй олго гэсэн шаардлагыг Сангийн яам 2020 оны дөрөвдүгээр сараас эхэлж тавьсан. Өнөөдрийг хүртэл сангийн яам цаг тухайд нь олгох шаардлагыг тавьсаар байна. Харамсалтай нь энэ мөнгийг бүгдийг нь төвлөрүүлээгүй байгаа. Бүх мөнгөө төвлөрүүлсний дараа олгох ёстой. Энэ бол Сангийн яамтай хамаагүй зүйл. Учир нь төсвөөс олгодог мөнгийг Сангийн яам хариуцна. ААН-ийн ашгаас олгодог мөнгийг тухайн ААН өөрсдөө өгөх учиртай" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.189

Энэ нэг арчаагүй новшийг сангийн сайд болгосноос болж монгол дордлоо Үхсэн хүүрээ хийж. Энэ тэнэгийг дахин тавиад бгаа юм Балиар ааштай бузар зайлуу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.