Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэллээ

2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад элсэх нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэлийн талаар Нийслэлийн Боловсролын газраас мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "Нийслэлд төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн гурван жил цахимаар амжилттай зохион байгуулсан. Харин. Учир нь 2-5 настай хүүхдүүдийг хуулиараа боловсролын өмнөх үйлчилгээнд хамруулдаг. Үндсэндээ цэцэрлэгийн бүртгэл гэдэг маань хоёр настай хүүхдүүдийн бүртгэл байдаг. " хэмээв.

Мөн тэрбээр "Энэ жил төрийн өмчийн бүх сургуулийн элсэлтийг цахимаар зохион байгуулна. Цахимаас гадна эцэг, эх өөрсдөө хүсвэл уламжлалт буюу биеэр очиж бүртгүүлэх нь боломжтой.

Бүртгэл өнөөдөр буюу наймдугаар сарын 3-28-ны 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн хамран сургах тойрогт багтсан хаягтай, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн 6 настай хүүхдүүд бүртгүүлнэ.

Харин орон нутгийн хаягтай бол бүртгүүлэх боломжгүй. Гадаадын иргэн харьяатын хүүхэд сургууль дээрээ очиж бүртгүүлнэ. Системд элсэх хүсэлт илгээсэн бол дахин бүртгэл хийгдэхгүй. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн сургуульд элсэх хүсэлт явуулсан тохиолдолд өөр хувийн хэвшлийн сургуульд бүртгүүлэхээр болбол заавал хасалт хийлгэх ёстой" гэлээ.

Бүртгүүлэх заавар: jpuoz8 117093342 3060817920674041 5520552898343752597 n 20200803125609 x974

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.