LIVE: Мэргэжлийн снукер биллиардын ДАШТ-2020

 

116434201 10157210592922062 5306590793670533260 o 01

Өчигдөр /2020.07.31-ний өдөр/ эхэлсэн ДАШТ-ний нэгдүгээр тойргийн тоглолтууд явагдаж байгаа билээ. Тэмцээний эхний өдөр шинэхэн дэлхийн аварга бөгөөд дэлхийн чансааг тэргүүлж буй Жадд Трамп эхний хожлоо байгуулсан. Тус тоглолтыг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Шууд дамжуулалт Монголын цагаар 17:00, 21:30, 02:00 цагуудад явагдаж байгаа ба өнөөдөр дараах тоглолтууд явагдана. 

Тоглолтын хуваарь /2020.08.01/
Тоглолтын хуваарь /2020.08.01/
 

Өнөөдрийн эхний тоглолт Английн Дэвид Гилберт болон Норвегийн Курт Мафлин нар тав дахь удаагаа учраа тааран тоглож байна. Өмнөх тоглолтуудад бүгдэд нь Дэвид Гилберт хожиж байсан түүхтэй. 

Манай сайт наймдугаар сарын 16-ны өдрийг дуустал ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлж байгаа ба шууд дамжуулалтын бичлэг тоглолт дуусахад устах болно. Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол маргааш өглөө нь орох бичлэгээр нөхөж үзэх боломжтой. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.