Л.Элдэв-Очирыг БНСУ-ын Бусан хотод суух консулаар томилжээ
УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг БНСУ-ын Бусан хотод суух консулаар томилох шийдвэрийг Засгийн газар гаргасан байна. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн юм.
Л.Элдэв-Очир нь:
- 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын конторт монтёр, мастер, ерөнхий инженер, дарга
- 1992-1994 онд “Мон Стар” компанийн захирал
- 1996-1998 онд “М-Си-Эс Интернэйшнл” компанид дэд захирал
- 1998-2003 онд “Спирт Бал Бурам” компанийн ерөнхий захирал
- 2004-2008 онд “Зүүнхараа Трейд” компанийн гүйцэтгэх захирал
- 2009-2012 онд “М-Си-Эс Групп”-ийн дэд ерөнхийлөгч
- 2012-2013 онд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх
- 2013-2016 онд “М-Си-Эс Групп”-ийн дэд ерөнхийлөгчөөр тус тус ажилласан.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.