Сидней-УБ чиглэлийн онгоцоор зорчиж байсан өндөр настан нас баржээ
Гадаадаас иргэдээ татаж авах ажлын хүрээнд өнөөдөр буюу долдугаар сарын 30-ны өдөр Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 260 иргэн эх орондоо эргэн ирэхээр байсан.
Харамсалтай нь уг нислэгт багтсан нэг иргэн онгоцонд нас барсан гэх мэдээллийг албаны эх сурвалжууд өглөө. Тодруулбал, тусгай үүргийн онгоцонд зорчиж явсан өндөр настны биеийн байдал хүндрэн, нас баржээ.
Харин түүний нас барсан шалтгаан нь коронавирусийн цар тахалтай огт холбоогүй гэдгийг албаныхан онцолж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.