Транзит нислэгээр ирсэн иргэд хилээ нээхийг шаардан, эсэргүүцэл үзүүлжээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц долдугаар сарын 29-ний 19:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан билээ. Тус транзит нислэгээр нийт зургаан улсаас 165 иргэн ирсэн бөгөөд Индонезиос 10, Тайландаас 22, Тайпэйгээс 53, Сингапураас 24, Малайзаас 10, АНУ-аас 46 иргэн эх орондоо ирсэн юм.

Тэгвэл энэхүү нислэгийн хөөрөх, газардах явцын үед зорчигчид эсэргүүцлийн жагсаал хийн, эмх замбараагүй байдал үүсгэжээ. Тэд гадаадад гацсан бусад иргэдийн төлөө хилээ нээхийг шаардан, хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.