“Covid-19”: Нэг хүн дөрвөн сая төгрөгийн зардал төлж байна

Монгол Улс дэлхий дахинаа цар тахал дэгдэж хилээ хааснаас хойш 15 мянга орчим иргэнээ агаарын зам болон хилийн боомтоор татсан. Харин одоо арав гаруй мянган хүн эх орондоо ирж чадахгүй байна.

Иргэдийн хувьд УОК-оос тавьж байгаа таван шалгуураас гадна онгоцны тасалбарын үнэ, Монголд ирээд тусгаарлагдах байрны төлбөр гээд хэтэрхий их мөнгө төлж байгаа. МИАТ компанийн тасалбарын үнэ энгийн үеийнхээс өндөр байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

Тэгвэл “Covid-19”-ийн үеийн зардал буюу гадаадаас иргэдээ татаж байгаа тусгай үүргийн нислэгийн үнийг судалж үзэхэд Үүн дээр Харин 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30.000 төгрөг буюу нийт 630.000 төгрөгийн төлбөрийг ОБЕГ-т төлж байна.

Харин тасалбарын үнийг МИАТ компанийн зүгээс тайлбарлахдаа “Өмнө нь жилийн турш хийдэг нислэгүүддээ зардлаа хуваадаг байсан. Одоо бол цөөхөн нислэг явж байгаа учраас нэг нислэгт хамаарах зардал өсөж байгаа юм. Учир нь тогтмол гэрээгүй, нэг удаагийн гэрээгээр зохицуулагддаг” гэсэн юм.

Тус компани нислэгийн зардлаараа онгоцны түлш шатахуун, навигацийн тарифаа төлж, цалингаа тавьж байгаа.  

УОК-оос тусгаарлах байрны нөөц бололцоог нэмэгдүүлэхээр хувийн хэвшил, зочид буудлуудтай хэлэлцээр хийж тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээ хүлээж аваад буй. Энэ талаараа тусгаарлах байранд байгаа иргэд олон нийтийн сүлжээнд байршуулсаар байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.30  ПҮРЭВ № 145 (6370)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.