Нэг ангид суралцах хүүхдийн тоог 20 байхаар тогтоолоо

БШУЯ-аас бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол, түүнд холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн "Нөхцөл байдал амаргүй өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэдийн сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газар бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Цэцэрлэг, ЕБС, мэргэжлийн сургалт байгууллагуудыг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр явуулж мөн бүтэн сарын хугацаанд бэлтгэл ажлыг хангахыг сайд нар үүрэг болголоо.
ЭМЯ-наас өгсөн гарч болзошгүй эрсдэлээс 50 хувь сэргийлнэ гэх зөвлөмжид үндэслээд нэг ангид байх хүүхдийн тоо 20 байхаар тогтоож байна. Энэ нь бүх сургалтын байгууллагуудад хамаарна.

Цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 3-4 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Харин таван настай хүүхдийн сургуулийн өмнөх бэлтгэлийг дэмжих үүднээс 100 хувь хамруулахаар боллоо. Хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл үргэлжлүүлэн орно. 

.
Мөн энэ хичээлийн жилд танхимд судлах хичээлийн тоог багасгахаар төлөвлөжээ. Ингэхдээ бүх ангид монгол хэл, математик хичээлийг танхимаар судлуулна.
Дунд ангийнханд байгалийн ухааны хичээлүүд, ахлах ангид сонгон судлах хичээлийг танхимаар заах юм. 2020-2021 оны хичээлийн жилийн эхний сар гаруйн хугацаанд энэ хувилбараар хичээллэн, цаашид боломжтой бол хичээлийн тоог нэмсээр байх аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.