Есөн настай охин унтаж байхдаа коронавирусээр нас баржээ
АНУ-ын Флорида мужид амьдардаг есөн настай Кимора Линум найзуудтайгаа тоглоод, ядарсан учир гэртээ ирээд унтсан ч удалгүй түүнийг амьсгал хураасан байсныг ээж нь ухаарчээ. Үүний дараа эмч нар Кимора охиныг коронавирусээр нас барсан болохыг тогтоосон байна.
Кимора Линум нас барахаас хэд хоногийн өмнө түүний биеийн халуун 37.8 хэмд хүрэн, эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч эмч нар түүнийг коронавирусийн шинжилгээнд хамруулаагүй гэнэ. Тэд охиныг энгийн нэг халдвар авсан байна гээд, гэртээ харьж эдгэрэхийг зөвлөжээ. Кимораг харамсалтайгаар нас барсны дараа л түүнд коронавирусийн шинжилгээ хийн, түүнийг цар тахлаар өвчилсөн байсан гэдгийг нь олж тогтоосон байна.
Анх эмнэлэг явж ирээд Киморагийн биеийн байдал дээрдсэн талаар түүний ээж Микаша Янг-Холмс ярьжээ. Охин өдрийг найзуудтайгаа тоглон өнгөрөөсөн бөгөөд орой гэртээ ирээд, ээждээ ядарч байгаагаа хэлсэн байна. Ингээд орондоо ороод хэвтсэн охиноо Микаша хэсэг хугацааны дараа шалгатал түүнийг амьсгалахгүй байгааг мэдсэн аж. Охины гэр бүлийнхэн нь яаралтай эмнэлгийн тусламж дуудан, эмээ нь түүнийг сэхээн амьдруулахыг хичээсэн ч хэтэрхий оройтсон байжээ.
Охин нь халуурч байсан ч түүнээс коронавирусийн шинжилгээ аваагүй гэдэгт итгэж ядаж байгаагаа Микаша Янг-Холмс сэтгүүлч нарт илэрхийлсэн юм.
Эх сурвалж: The Mirror
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.