ВИДЕО: Москвад халдлага хийхээр төлөвлөж байсан алан хядагчийг бууджээ

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны ажилчид Москва хотын олон нийтийн газарт галт зэвсэгтэй халдлага хийн, дараа нь алан хядагч нартай нэгдэхээр Сири рүү зугтахаар төлөвлөж байсан этгээдийг Москва орчмын Химки хотод баривчлах үйл ажиллагааны үеэр буудан, хороожээ.

Холбооны аюулгүй байдлын албаны Олон нийттэй харилцах төвөөс "ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба Дотоод хэргийн яам, Мөрдөн байцаах хороотой хамтран Москвагийн олон нийт ихээр цуглардаг газарт алан хядлагын үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан террорист бүлэглэлийн гишүүний үйл ажиллагааг таслан зогсоолоо" хэмээн мэдэгдсэн байна.

Албаныхан сэжигтнийг Химки дахь хаягдсан гараашны ойролцоо олж илрүүлжээ. Мөргөлдөөний үр дүнд гэмт хэрэгтэн буудуулан, амьсгал хураасан байна. гэнэ.

1276281

бөгөөд тэрээр Москвад орон сууц түрээслэн амьдардаг байжээ. Түүнийг Сири дэх олон улсын алан хядлагын бүлэглэлтэй холбоотой байсан гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: ТАСС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.