Дөрвөн зиндаанд монгол бөхчүүд тэргүүлж байна
Японы мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын башёгийн ес дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Есөн өдрийн дараах байдлаар дээд зиндаанд их аварга Хакухо М.Даваажаргалын хамт шинэ озэки Асаноямагийн нэг ч унаагүйгээр тэргүүлсэн хэвээр байна. Мөн найман даваа, нэг унаатай хоёр бөх бичигдэж байгаа нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон сэкивакэ Шоодай нар юм.
Таван зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл
Макүүчи зиндаа
Хакүхо М.Даваажаргал 9:0
Кирибаяама Б.Лхагвасүрэн 4:5
Тамаваши Б.Мөнх-Оргил 6:3
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8:1
Жүрёо зиндаа
Чиёошома Г.Мөнхсайхан 3:6
Азүмарюү С.Тодбилэг 4:5
Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 3:6
Ичиножо А.Ичинноров 5:4
Хошорюү С.Бямбасүрэн 5:4
Дайшохо Ч.Шижирбаяр 3:6
Миторюү Б.Төрболд 7:2
Макүшита зиндаа
Сакигакэ Я.Баттүшиг 3:2
Кёкүсотэн Э.Энхманлай 1:3
Кагамио Б.Нанжид 1:3
Санданмэ зиндаа
Ёүшояама Б.Анхбаяр 3:1
Саданохикари Д.Наранцогт 3:2
Дайтэнма Н.Чинзориг 1:3
Хокүтэнкай Г.Сүхбат 2:2
Дэванорюү Т.Тэмүүлэн 5:0
Жонокүчи зиндаа
Хокүсэйхо А.Даваанинж 5:0
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.