LIVE: Сумо бөхийн ес дэх өдрийн барилдаан шууд

 

HATSU basho LIVE 01 01 01 011

Дээд зиндаанд нэг ч уналгүйгээр тэргүүлж буй Хакухо М.Даваажаргал (8-0) өнөөдөр маэгаширагийн 4-өөс барилдаж буй Аойяаматай (3-5) 24 дэх удаагаа барилдана. Хоёр бөхийн хувьд урьд нь 23 удаа таарч барилдахад 22 удаад нь их аварга давж байсан түүхтэй. Харин их аваргын хамт нэг ч унаагүй тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж буй озеки Асанояама (8-0) комүсүби Окиноумитэй (4-4) барилдах оноолттой байна.

Найман өдрийн дараах байдлаар долоон даваа, нэг унаатай гурван бөх байгаагийн нэг нь Тэрүнофужи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Саданоумитэй барилдах оноолттой байна.

Жич: Тухайн өдрийн барилдааны шууд дамжуулалтын бичлэг барилдаан дуусахад устдаг тул та үзэж амжаагүй бол маргааш өглөө нийтлэгдэх тойм бичлэгийг хүлээн авч үзэх боломжтой.

Найм дахь өдрийн барилдааны тоймыг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.