Реппер "Orice"-ыг бүлэглэн зодож, өндрөөс шиджээ
“Street dreams” шоуны ялагч Н.Алтан-Оргил буюу реппер Orice-г тавдугаар давхраас шиджээ.
Тодруулбал, өнгөрсөн бямба гарагийн шөнө түүнийг бүлэг этгээд дээрэмдэж, улмаар өндрөөс шидсэн байна. Түүний биеийн байдал тун муу ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт байгаа аж. Н.Алтан-Оргил нь өнгөрсөн зургадугаар сард болсон “Streem dream” шоунд ялагч болж, дуучин Gee буюу Мөнх-Эрдэнэтэй хамтарч уран бүтээлийн ажилдаа ороод байгаа.
Хэргийн талаар түүний ээжээс тодруулахад “Хүү маань ухаангүй байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ. Гэмт хэрэгтнүүд баригдсан бөгөөд энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.