Кирибаяама Б.Лхагвасүрэн Озеки Такакейшог давлаа
Японы мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын башёгийн зургаа дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Өчигдөр дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүд урамтай сайхан барилдлаа. Тодруулбал: таван өдрийн дараах байдлаар нэг ч унаагүй, башёг тэргүүлж байсан Котошохог Тэрүнофужи Г.Ган-Эрдэнэ, Мёогирюуг Тамаваши Б.Мөнх-Оргил нар тус тус давлаа. Мөн түүнчлэн озеки Такакейшог Кирибаяама Б.Лхагвасүрэн давлаа.
Их аварга Хакухо М.Даваажаргалын хувьд зургаа дахь даваагаа Такарафүжиг давж башёг нэг ч унаагүйгээр тэргүүлж буй тэргүүллээ хадгалж үлдлээ.

Дээд зиндааг тэргүүлэгчид /2020.07.24/
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.