Бага насны хүүхдүүдээ 11 хоногийн турш гэртээ үлдээсэн эцэг, эхийг баривчилжээ

Японы Кагошима хотын цагдаа нар нэг ба гурван настай хоёр охиноо 11 өдрийн турш гэртээ харгалзах хүнгүй орхисон эцэг, эхийг хүүхдүүддээ хайхрамжгүй хандсан хэргээр баривчилжээ.

Цагдаагийн газрын мэдэгдсэнээр охидын эцэг, эх болох 28 настай Мицуги Ямамото болон 24 настай Казуки Ямамото нар хэргээ хүлээн зөвшөөрсөн байна. Хосын мэдүүлснээр аж.

Хүүхдүүд долдугаар сарын 11-21 хооронд гэртээ хоёул байжээ.

Тэгвэл тэдний гурван настай охин нь долдугаар сарын 21-ний орой орон сууцныхаа ойролцоох гудамжинд алхаж явсныг өнгөрч явсан хүн хараад, цагдаад мэдэгдсэн бөгөөд үүний дараа албаныхан охиныг хамгаалалтад авсан байна. Цагдаа нар гурван цагийн дараа охины амьдардаг орон сууцад очин, дүүг нь олжээ.

Эх сурвалж: Japan Today

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.