Хичээлийн шинэ жил хэзээ эхлэх талаарх шийдвэр энэ сарын 29-нд гарна

Коронавирусээс урьдчилан сэргийл эх өндөржүүлсэн байдлын хүрээнд хоёрдугаар сараас танхимын сургалтыг зогсоож, оюутнууд цахим, сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд теле хичээл үзэж, 2019- 2020 оны хичээлийн жилийг дуусгасан. Монгол Улс дотооддоо коронавирусийн тархалтгүй байгаа ч сарын дараа хичээлийн шинэ жил эхлэх эсэх нь тодорхойгүй байна. Энэ талаар БШУЯны холбогдох албаны хүнээс тодруулахад “Энэ хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэх зорилготойгоор манай яам бэлтгэл ажлаа хангаж байна. Өөрөөр хэлбэл, яамнаас УОК-т хичээлийн шинэ жилийг хэзээ, ямар хэлбэрээр эхлүүлэх талаар хүсэлт хүргүүлсэн.

. Энэ шийдвэрээр танхимын, цахим, эсвэл хосолсон хэлбэрээр хичээл орох эсэх тодорхой болох юм. Засгийн газрын шийдвэр гарсны дараа яамнаас холбогдох мэдээллийг албан ёсоор хүргэнэ. Эцэг, эхчүүд хичээлийн шинэ жилийг эрт эхлүүлэхийг хүсэх, цахим хичээлийг эсэргүүцэх нь шийдвэрт нөлөөлөхгүй. Эрүүл мэндийн болон холбогдох мэргэжлийн байгууллагаас нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргана” гэсэн юм.

logo

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.