Архангайд болсон ослын хохирогчдод тусламж, сэтгэлийн дэм үзүүлэхийг хүслээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд энэ сарын 15-ны өдөр шатахуун ачиж явсан ачааны машин осолдож, шатсаны улмаас хоёр хүний амь нас хохирч, найман хүн түлэгдсэн ноцтой осол гарсан.
Тэрхүү аймшигт ослын улмаас эхнэр болон ач охиныгоо зуурдаар алдсан иргэн Х.Батсүх нь хүү болон бэрийнхээ хамт гүн түлэгдэлттэй гэх оноштойгоор ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм.
Хэлж ирдэггүй, хийсч ирдэг гашуун зовлонд гэр бүлээрээ нэрвэгдэж, үхэлтэй тэмцэж үлдсэн гурван хүний эмчилгээний зардалд нь зориулан чин сэтгэлийн хандив, тусламж өрнүүлэх аяныг иргэн Х.Батсүхийн найз нөхөд санаачилан эхлүүлээд байна.
Сайхан сэтгэлт Монголын ард түмэн минь иргэн Х.Батсүхийн гэр бүлийн эмчилгээний зардалд сэтгэлийн дэм тусламж үзүүлэхийг хүсвэл иргэн Х.Батсүхийн хүргэн Цэрэнбатын Болдсайханы Голомт банкин дахь 3055104923 дансанд хандив өргөөрэй.
Холбогдох утасны дугаар: 89951612 Х.Батсүхийн охин Б.Болортуяа

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.