Соёлын яамыг долоон газар, 78 албан хаагчийн орон тоотой байхаар төлөвлөлөө
Монгол Улсын Засгийн газар 2020 оны долдугаар сарын 16-нд хуралдсан ээлжит бус хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг гаргаж мөн соёлын яамны бүтцийг баталжээ.
-Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан байгууллаа. Монгол улсын Үндсэн хууль, төсвийн тухай хууль болон Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн бусад баримт, бичгүүдтэй уялдуулан төслийг богино хугацаанд боловсруулж батлуулахыг ажлын хэсэгт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг баталлаа.
-Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон МУҮХ, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, тогтоомжид үндэслэн, дэлхийн чиг хандлага, соёлын салбарын бодит нөхцөл, үндэсний онцлогийг харгалзан төслийг боловсруулсан байна.
Соёлын яамыг Стратеги, бодлого төлөвлөлт, Төрийн захиргаа, удирдлага, Соёл гэгээрэл, Урлаг уран бүтээл, Соёлын өв, Санхүү хөрөнгө оруулалт, Хяналт шинжилгээ дотоод аудитын гэх долоон газартай, нийт 78 албан хаагчийн орон тоотой байхаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.