Хүн төрөлхтний 80 хувь нь коронавирусээр нас барж магадгүй
Лондоны Кингс коллежийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар ойрын 10-15 жилд хүн төрөлхтний 80 гаруй хувь нь коронавирусийн улмаас нас барж болзошгүй хэмээн тогтоогдсон байна. Эрдэмтдийн ажигласнаар коронавирусээр өвчлөөд, эдгэрсэн хүмүүсийн халдварын эсрэг дархлаа хэдэн сарын дараа алга болж байгаа бөгөөд ирээдүйд хүмүүс уг вирусээр ханиад, томууны нэгэн адил ахин, дахин өвчлөх аюултай юм.
Хараахан бүрэн нотлогдоогүй байгаа энэ онолын дагуу коронавирусийн урт хугацааны дархлаа дэлхийн хүн амын зөвхөн 17 хувьд бий болох бөгөөд бусад хүмүүс бүгд цар тахлаар өвчлөн, нас барна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Аливаа хүнд коронавирусийн халдварын анхны шинж тэмдгүүд илэрснээс хойш гурван долоо хоногийн дараа хүний бие дэх вирусийн эсрэг биет дээд түвшиндээ хүрдэг. Энэ үед өвчтөнүүдийн 60 хувь нь өндөр дархлаатай байдаг ажээ. Гэвч хэсэг хугацааны дараагаар энэхүү дархлаа буурдаг болохыг эрдэмтэд тэмдэглэжээ. Халдвар авснаас гурван сарын дараа ихэнх хүмүүсийн эсрэг биетүүд буурч, ямар ч дархлаа тогтоох боломжгүй түвшинд хүрдэг бөгөөд өвчилсөн хүмүүсийн дөнгөж 17 хувийнх нь дархлаа нь хэвээр үлдэх гэнэ.
Кингс коллежийн судалгааны багийн удирдагч Кэти Доурс "Халдвар нь эсрэг биет тогтоох хамгийн сайн хувилбар. Гэвч хүмүүс халдварын үр дүнд 2-3 сарын дотор устдаг эсрэг биетийн түвшинтэй болж байгаа тохиолдолд вакцин мөн адил үйлчилгээтэй байх болно. Нэг удаа вакцин тариулаад асуудал шийдэгдэхгүй гэсэн үг" гэжээ.
Өөрөөр хэлбэл, коронавирусээр өвчилсөн хүмүүс нэг шөнийн дотор олноор нас барах биш, харин шинэ дэгдэлт гарах бүрд бидний эсэргүүцэл суларч, дархлаа дахин сэргэх чадвараа алдан, хүний уушги олон удаагийн халдварын үйл явцыг дааж чадалгүй, ойрын хэдэн арван жилд дэлхийн ихэнх хэсэг нь цар тахлын улмаас амиа алдах юм. "Хэрэв халдвар жилд нэг эсвэл хоёр удаа тохиох аваас 10 жилийн дараа гэхэд урт хугацааны дархлаа суугаагүй хүмүүсийн ихэнх нь нас барах болно" хэмээн англи эрдэмтдийн нийтэлсэн судалгаанд онцолсон байна.
Эх сурвалж: mk.ru, theguardian.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.