АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдад бараалхав

Монгол Улсын 31 дэхь Ерөнхий сайдаар улиран сонгогдсонтой холбогдуулан Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Ганбат болон Бүлгийн гишүүд, Бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар баяр хүргэж, ажилд нь амжилт хүслээ.

УИХ-ын чуулганаар гишүүдийн 93,3 хувийн саналаар юм гэдгийг Бүлгийн гишүүд дурьдаж байв.

Мөн уулзалтын үеэр парламент дахь сөрөг хүчинтэй хамтран ажиллаж, бүлгийн гишүүдийн гаргасан шийдвэр, хүсэлт шаардлагад анхааралтай хандана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.