ВИДЕО: БНСУ-д дөрвөн монгол залуу нутаг нэгтнээ бүлэглэн зоджээ

БНСУ-д хэсэг бүлэг монгол залуучуудын дунд маргаан үүсэж, тэдний дөрөв нь нэгнийгээ бүлэглэн зодож, танхайрсан хэрэг гарчээ. .

Энэ явдал долдугаар сарын 5-ны өдрийн өглөөний 7 цагт гарсан бөгөөд Жүнгү дүүргийн дэлгүүрийн урд архидан, согтуурч байсан 10 монгол иргэний хоёр хоорондоо маргалдаж эхэлжээ. Үүний дараа дөрвөн залуу нийлэн хохирогч эрэгтэйг бүлэглэн зодож, хүнд гэмтээсэн байна.

Тус дэлгүүрийн ойролцоо байсан гэрч “Тэд 07:00 цаг хүртэл гадаа ширээн дээр согтууруулах ундаа ууж байсан. Нэг, хоёр минутын дараа гэнэт зодолдоод эхэлсэн. Яаралтай тусламжийн хоёр машин ирээд, дараа нь цагдаагийн машин ирсэн” гэв.

Эх сурвалж: MBN News, dongA

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.