LIVE: Гурван Байнгын хороо нэмж байгуулна
УИХ-ын Анхдугаар чуулган өнөөдөр хуралдаж, хаалтаа хийнэ
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Бүлгийн дэд дарга Х.Булгантуяа нар бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан “Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гурван байнгын хороо нэмж байгуулах тухай асуудал аж.
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.07.09/ хуралдаж, гурван байнгын хороо шинээр нэмж байгуулах шийдвэр гаргажээ. Тодруулбал, "Инновацийн байнгын хороо", "Ёс зүйн байнгын хороо", "Үйлдвэрлэлийн бодлого хариуцсан байнгын хороо" гэсэн гурван байнгын хороо нэмэхээр болсон байна.
Уг нь УИХ-ын дэгийн тухай хуульд Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэд Ёс зүйн дэд хороо байгуулж болно. Уг дэд хороо нь гишүүний ёс зүй, хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны дэгийг сахиулах асуудлыг хариуцна гэх мэт зохицуулалттай байсан аж.
2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент ийнхүү 11 байнгын хороотой болохоор боллоо. Өмнөх парламент найман байнгын хороотой байсан юм
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.