Хурдан морьдыг хулгайлж, буудаж алжээ

Хүй долоо худаг орчимд нутагладаг малчин Л.Энхтайван адуугаа алджээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Танайх адуугаа алдсан гэсэн. Хэдэн тооны адуу, хэдийгээр алдсан бэ?

-Дөрөв хоногийн өмнө 20-иод тооны адуугаа алдлаа. Адуу урт хөлийн амьтан учраас идээшихээр явжээ гэж горьдож байтал буудаж алсныг нь өнөөдөр (өчигдөр) мэдлээ.

-Яаж мэдсэн бэ?

-Хуучин 22-ын товчоон дахь 1000 машины захаас урагш эзгүй хашаануудын хажууд төмөр зам байдаг юм. Тэр төмөр замын хажуугийн хонхорын сараалжин хашаан дотроос морьдынхоо толгойг олсон. Тэр хавьд амьдардаг хүмүүс гэдэс дотрыг нь цувуулсан адууны сэг олж, цагдаад мэдэгдсэн байна лээ. Биднийг хэргийн газарт очиход хашаа цоожтой байсан тул бид цоожийг нь эвдэж орсон. Хүрэхээс ч хайран, зураг шиг л сайхан адуунууд байлаа. Үлдсэн морьдын толгой байгаагүй. Тэгэхээр хаа нэг тийш туусан байх. Шөнийн цагаар, үүр цайхаас өмнө найман адуу нядлаад ачна гэдэг нэг, хоёр хүний барах ажил биш.

07 09 1web

-Энэ талаар цагдаагийн байгууллагад хэзээ мэдэгдсэн бэ. Ямар хариу өгсөн бэ?

-Морьдоо алдсан тухай дуудлага уржигдар өгсөн. Тэр хавийн иргэд дуудлага өгснийг цагдаагийнхан надад хэлээд “ирж шалга” гэсэн. Манай морьдын толгой мөн нь батлагдсан. . Гэдэс дотрыг нь энд тэндгүй цувуулж, махыг нь хашаан дээр тавьж, сэврээсэн байна. .

Б.Бадамзул

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.