Дональд Трамп сургуулиудыг нээхийг шаардлаа

Дэлхий даяар коронавирусийн халдварын 12 сая орчим тохиолдол илэрсний ¼ нь буюу гурван сая гаруй нь дан ганц АНУ-д бүртгэгдэж, тус улсад 134,000 иргэн нас бараад байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүн хатагтай Меланиа Трампын хамт Цагаан ордонд хэвлэлийн хурал хийхдээ ирэх намар найм, есдүгээр саруудад халдварын тархалт намжихгүй байсан ч сургуулиудыг эргэн нээх шаардлага тавилаа. Тус улсад Ковид-19 эрчтэй тархсан гуравдугаар сараас хойш 50 сая хүүхэд хичээл завсардаад байгаа юм.

Улсын 30 гаруй мужид коронавирусийн халдварын тархалт нэмэгдсэн бөгөөд зарим нутаг дэвсгэрт үе шаттайгаар эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааг сэргээх төлөвлөгөөг түр зогсоогоод байна. Ерөнхийлөгч Трамп чухам аль шатлалын сургуулиудыг нээх нь зүйтэй гэж үзэж байгаа нь тодорхойгүй үлджээ.

10113efcd5ce4d8baf28e49172f4bd8d 18

Энэ долоо хоногийн эхэнд Харвардын их сургуулиас албан ёсны мэдэгдэл гаргаж, оюутнуудыг хотхонд орохыг зөвшөөрөх ба ба гурав хоног тутамд коронавирусийн шинжилгээ өгч, хичээлүүдийг цахим хэлбэртэйгээ явуулна гэжээ. Мөн цахимаар хичээллэж байгаа ч сургалтын төлбөр өөрчлөгдөхгүй юм байна.

Эх сурвалж: CNBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.