ЭМ-ийн сайдад нэр дэвшигч Б.Цогтбаатарын ХОМ "асуудалтай" байжээ
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр /2020-07-07/ хуралдан Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс оруулж ирсэн Засгийн газрын гишүүдийн нэрсийг хэлэлцэж баталсан билээ.
Удирдах зөвлөлийн хурлаас Эрүүл мэндийн сайдаар ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатарын нэрийг баталсан ч өнөөдөр өглөө /2020-07-08/ хуралдсан нэгдсэн чуулган дээр Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал Т.Мөнхсайханыг танилцуулав.
Учир нь сайдуудыг томилохын өмнө АТГ-т хандаж төрийн албанд ажиллах хүмүүсийн /хөрөнгө орлогын мэдүүлэг/ ХОМ-ийн тайлбарыг авдаг. Уг шалгуурт Б.Цогтбаатар тэнцээгүй аж.
Харин шинэхэн сайд Т.Мөнхсайхан нь Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.