Ё.Баатарбилэг: Х.Нямбаатар сайд аа, Ж.Эрдэнэбат гишүүнийг шүүсэн шүүгч нарыг шалгах байр суурь чинь хэвээрээ юу
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.08) нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад эхэлж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтэцтэй танилцаж байна
Шинээр томилогдох сайд нараас болон Ерөнхий сайдаас УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Хууль зүйн сайдаар томилогдох гэж буй УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт хандаж дараах саналыг хэллээ.
Тэрбээр,
-Хууль зүйн сайдад нэр дэвшиж буй Х.Нямбаатарт хандаж үг хэлье. Та өөрөө ч мэдэж байгаа. Зургадугаар сарын 13-ны өдөр ярилцлага өгсөн байна билээ. УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатыг хорих шийдвэр гаргасан шүүгч нарын асуудлыг судалж үзэх хэрэгтэй. Үнэхээр хууль зөрчсөн шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах ёстой гэсэн байр суурийг сонгуулийн үеэр Та илэрхийлсэн.
Энэ байр суурин дээрээ байгаа юу? УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал нь хэвээр байгаа үед барьж хорьдог жишиг тогтоод явбал яах вэ? Тэр байр сууриараа байж, хамгаалж, шударга бус шүүгчидтэй тэмцэх тэмцлээ үргэлжлүүлнэ гэдэгт Х.Нямбаатар гишүүндээ найдаж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.