У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын асуудлаар гурван үүрэг өгчээ
МАН өнөөдөр/2020.0.07/ үдээс хойш хуралдаж хоёр асуудал хэлэлцжээ. Юун түрүүнд Засгийн газрын сайд нарын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд Ерөнхий сайдыг өөрөө багаа бүрдүүл гэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу Ерөнхий сайдын Засгийн газарт ажиллах сайд нарын нэрс тодорсоор байна.
Харин Удирдах зөвлөлийн хурлаар авч хэлэлцсэн хоёрдугаар асуудал бол УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай холбоотой асуудал.
Уг асуудалтай холбогдуулан намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх гурван чиглэлийн хугацаатай үүрэг өгсөн байна.
1-рт, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороог дахин хуралдуулах,
2-рт, Намын Хяналтын хороонд намын дүрмийн 4.1.6 дахь заалт буюу "үзэл бодол, гишүүнчлэлийн хувьд намын өмгөөлөл, ивээлд багтах; хэрэгжүүлэх"-ийг хэрэгжүүлэх,
3-рт, УИХ-ын гишүүдээс бүрдсэн баг гаргаж цагдан хоригдож буй УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай уулзуулах гэсэн хугацаатай үүрэг даалгаврыг өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.