​У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нар тодорч эхэллээ

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Тус хуралдаанаар Засгийн газрын сайд нарын асуудлыг ярьж байгаа юм. Удирдах зөвлөл шийдвэр гаргасны дараа Ерөнхий сайд тогтоол гаргаж сайд нараа томилно.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-аар сайдын томилгоог хэлэлцэхгүй. Харин шинээр томилогдсон сайд нар УИХ-д тангараг өргөнө. 

Эх сурвалжийн мэдээлснээр У.Хүрэлсүхийн танхимын сайд нар эхнээсээ тодорч эхэлжээ. Удирдах зөвлөлд дараах хүмүүсийг сайдад нэр дэвшүүлж байгаагаа танилцуулж эхлээд байна. 

  • -ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ
  • -Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх,
  • -БСШУ-ын сайдад одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн,
  • -Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар,
  • -Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
  • -ХХААХҮ-ийн сайдаар З.Мэндсайхан,
  • -Соёлын сайдаар С.Чулуун,
  • -Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл,
  • -Эрүүл мэндийн сайдаар ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар,
  • -Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар,
  • -Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар,
  • -Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар А.Ариунзаяа
  • -Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр  нарын нэр орж иржээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.