Чин сэтгэлийн жагсагчид буюу тасралтгүй 14 цагийн жагсаал

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг 2020 оны зургадугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжаар албадан саатуулсан.

Ингэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудыг тус тус зөрчин, УИХ-ын гишүүний дархан эрхэд халдан баривчилсан явдлыг Сэлэнгэ аймгийн иргэд одоо болтол эсэргүүцэж байгаа юм. 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр эхэлсэн Ж.Эрдэнэбат нарын гэм буруугүйн .

Тэд өглөөний 08:00 цагаас эхлэн үдшийн 22:30 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна 14 цаг зогсоогоороо жагсаж, эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд урд шөнийн суудлын галт тэргээр ирсэн гэх бөгөөд шууд шүүхийн байрны гадна ийнхүү ирцгээжээ. 

Сэлэнгийн иргэдийн төлөөлөл анх жагсаж эхлэхдээ л "Сэлэнгийн ард түмний сонголтыг чөлөөл", "Шүүх шударга бус захирамжаа цуцална гэдэгт найдаж байна", "Гишүүнээ авья", "Сэлэнгийн ард түмний үгийг сонсооч", "Бидний төлөөллийг сулла" гэх зэрэг уриа лоозон барьсан байсан бөгөөд үдшийн 22:00 цаг өнгөрч байхад ч огтхон ч цуцалгүйгээр, чин сэтгэлээр жагсаж, тэмцсээр байсан юм. 

Урьд өмнө нь болж байсан жагсаал цуглаануудаас ялгаатай нь энэ удаагийн жагсаалд ирсэн хүмүүс бүгд чин сэтгэлээсээ тэмцэж, нүдэндээ нулимстай, сэтгэлдээ гомдолтой байгаагаа ирсэн сурвалжлагч бүрт ам уралдан ярьцгааж байлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.