Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10:00 цагт Монголын түүх, Англи хэлний хичээлээр эхэлж байна.  

Долдугаар сарын 3-ны өдөр Хими, Газарзүй, Нийгмийн ухаан
Долдугаар сарын 4-ний өдөр Биологи, Математик
Долдугаар сарын 5-ны өдөр Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалтуудыг тус тус зохион байгуулна.

Шалгалт авах байранд  нэвтрэхэд сурагчдыг угтах багийг коронавирусийн цар тахлын энэ үеэр хоёр янзаар зохион байгуулжээ.

Шалгалтын комиссоос шалгуулагчийн халууныг үзэж, гар ариутган, амны хаалт зүүх шаардлага тавина. Мөн шалгалтын байрыг халдваргүйжүүлэх, бие засах газарт урт дараалал үүсгэхгүйн тулд зохицуулалт хийсэн байна. Эрүүл мэндийн чиг үүрэг хүлээсэн тус баг анх удаа ЭЕШ-ын үеэр ийнхүү ажиллаж байна.

Мөн  орох, гарах хаалгуудыг хянаж, хүүхдүүдийн биед үзлэг хийж, гар утас, ухаалаг цаг, тооны машин гэх мэт мэдээлэл дамжуулах боломжтой эд зүйлс илэрвэл хураана. Мөн тэдний бичиг баримт бүрэн эсэхийг шалгадаг уламжлалтай.

Энэ стандартаар нэг ангид 12 сурагч суух боломжтой юм байна. Ийнхүү стандарт өөрчлөгдсөнөөр төлөвлөсөн шалгалтын 50 байрыг 85 болгож нэмжээ. 

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид

Суудлын хуваарь,
Иргэний үнэмлэх
Бүртгэлийн хуудас
Бүрэн дунд боловсролын гэрчилгээг заавал авчрах ёстой юм. 

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх байршил: 

106378978 734506947344879 6447623615602187368 n

106192942 2393215407645627 4603882376624759119 n

105628209 572516710125809 4769026020222170600 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.