Эрдэнэтчүүд Итали технологи бүхий усан бассейнд сэлнэ

Эрдэнэт үйлдвэр 2020 оны хөрөнгө оруулалтаар Спорт цогцолборынхоо усан санг Итали технологиор бүрэн шинэчилж засварлахаар болжээ.

Мөн тус цогцолборын гурван давхрын их заалны засвар, байна.

105650991 762754524462324 5103303510737595163 n (1)

Эдгээр ажлын зураг төслийг Зураг төслийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд дэлхийн стандартад нийцэхүйц шийдлээр гаргаж, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газарт хүлээлгэн өгснөөр тендер зарлахад бэлэн болжээ. “Эрдэнэтчүүдийн үйлчлүүлэх дуртай усан сангийн аюулгүй байдал, өнгө үзэмж, хэрэглэл материалыг Итали технологид нийцүүлэн хамгийн орчин үеийн шийдлээр хийнэ” гэж Спорт цогцолборын дарга Ш.Даваахүү мэдээллээ.

106503385 723568285064304 4191921320810981093 n (1)

. Их заалны засварыг гуравдугаар улиралд,  усан сангийн болон цайны газрын барилга тохижилтын ажлыг 11-р сард багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн тус ордныхон үйл ажиллагаа зогссон хорио цээрийн дэглэмийн үед өөрийн хөрөнгөөр сургалтын танхим, ажилчдын душ шинээр байгуулж, амрах өрөө, мастеруудын өрөө, 00-ийн өрөөнүүдэд урсгал засвар хийжээ.

106408494 604973760123551 559763687605385191 n (1)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.