Г.Занданшатар, С.Бямбацогт нар УИХ-ын гишүүний тангарагаа цээжээр уншив

Найм дахь парламентын гишүүд өнөөдөр тангарагаа өргөлөө. Энэ удаагийн парламентын гишүүдээс УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар тангарагаа цээжээр уншлаа.
Бусад гишүүд индэр дээр бэлдсэн цааснаас харж уншсан юм. Найм дахь парламентад өмнө нь гишүүнээр ажиллаж байсан 38 гишүүн бий. Тангарагт, 

УИХ-ын гишүүн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөдөг.

.

Мөн өмнө нь гишүүд тангарагийн үгийг нийтээрээ дууддаг байсныг гишүүн нэг бүр хэлдэг байх санал оруулсны дагуу ийнхүү хамгийн ахмад гишүүн тангараг өргөсний дараа бусад гишүүд нэрсийн дарааллаар өргөсөн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.