Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-ны дарга Ц.Содномцэрэнг огцрохыг шаардав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын анхдугаар чуулганыг нээж үг хэлэхдээ Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-ны дарга Ц.Содномцэрэнг огцрохыг шаардав.
Учир нь УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 нэр дэвшигчийн 27 нь 31 гэмт хэрэгт холбогдож хуулийн байгууллагаар шалгагдаж байна. Гэтэл СЕХ тэдэнд ямар ч шүүлтүүргүйгээр үнэмлэх олгож монгол төрийн өндөр босгыг үгүйсгэлээ.
Мөн, СЕХ сурталчилгааны туршид гарсан маргаантай байдалд ямар ч тайлбар хийж, маргаан шийдвэрлээгүй бөгөөд төрдөө итгэх ард түмний итгэлийг хөсөрдүүлж байна. Иймд СЕХ-ны удирдлага өргөдлөө өгөхийг энэхүү индрээс шаардаж байна гэсэн юм.
Сонгуулийн ерөнхий хорооны одоогийн дарга Ц.Содномцэрэн 2009 оноос өнөөдрийг хүртэл СЕХ-ны даргын албыг хашиж байгаа юм. Тэрээр бүрэн эрхийнхээ хугацаанд гурван удаагийн парламентын сонгууль, хоёр удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болон орон нутгийн сонгуулиудыг зохион байгуулжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.