Тэмцээнд оролцох эрхээ "азаар" авсан ч түрүүлж чадлаа

 

106399243 10157112110982062 4855294095287820552 o 01

Өнгөрсөн жилээс эхлэлтэй тус тэмцээнд сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн чансааны эхний 8-д эрэмбэлэгддэг тамирчид урилгаар оролцдог дүрэмтэй. Өнгөрсөн жил буюу анхны "Coral Tour Championship" тэмцээнд домогт Ронни О Сулливан түрүүлж байсан бол энэ удаад Шотланд гаралтай Стефен Магуир түрүүллээ. Энд нэг сонирхолтой мэдээлэл өгөхөд Стефен Магуир чансаагаараа "Coral Tour Championship 2020" тэмцээнд оролцох эрхээ авч чадаагүй ч БНХАУ-ын тамирчин Дин Жунхуй оролцохоос татгалзсан тул оролцох эрхтэй болсон төдийгүй түрүүлж чадлаа. Стефен Магуирын хувьд 2004 онд анх чансааны тэмцээнд түрүүлснээсээ хойш чансааны зургаа дахь түрүүгээ хүртэж буй нь энэ юм. 

106399243 10157112110982062 4855294095287820552 o

Шигшээ тоглолтод Стефен Магуир Ирланд тамирчин Марк Аллентай тунан үлдлээ. Тэд 11 дэх удаагаа учирсан нь энэ бөгөөд өмнө нь Марк Аллен долоон удаа Стефен Магуирыг хожоод байлаа. Тоглолт эхнээсээ эн тэнцүүхэн явж байсан ч эцсийн дүнд Стефен Магуир 10:6 харьцаагаар ялалт байгууллаа. Шигшээ тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.

74643528 10157113161317062 263513744198174678 o 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.