Ц.Баатархүү АН-ыг удирдах эрхийг дүрмийн бусаар гартаа авчээ

Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.10.1-т “Ардчилсан нам УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй тохиолдолд Намын дарга, дэд дарга, ЕНБД-ыг огцорсонд тооцно” гэх заалттай.

Гэтэл өчигдөр буюу 2020 оны зургадугаар сарын 28-ны өдөр АН-ын Улс төрийн зөвлөл гэгч нь хуралдаж, дөрвөн зүйл заалт бүхий №02 дугаартай тогтоолыг баталжээ.

Уг тогтоолд “2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн зохион байгуулсан үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлт шаардлагын талаар УИХ-ын сонгуульд оролцсон нам, эвсэл, бие даагчидтай харилцан санал солилцох, дүгнэлт гаргах ажлын хэсгийг Ц.Баатархүүгээр ахлуулан байгуулсугай. Уг ажлын хэсэг нь АН-ын шинэ даргыг томилогдох хүртэл АН-ыг төлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” хэмээн зааж, сонгуулийн үр дүнгээр албан тушаалаасаа огцорсон ЕНБД Ц.Баатархүү АН-ын удирдлагыг хууль бусаар булаан авлаа хэмээн тус намын гишүүд манай редакцид мэдээллээ.

nuuts

105419622 276756446873057 3261039285691263773 n

АН-ын Үндсэн дүрэм

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.