АН-аас нэр дэвшээд өвдөг шороодсон Т.Энхсайхан согтуу live дамжуулав

УИХ-ын сонгуульд нэр дэвшээд өвдөг шороодсон АН-ын нэр дэвшигчид ар араасаа согтуу лайв дамжуулж, олон нийтийг хөгжөөсөөр байна.

Тэрбээр “Миний улстөрийн тэмцлээс эр нөхөр минь үнэхээр ил залхсан бололтой. Таван хүүхдээ аваад лагер руугаа намайг орхиод явчихсан байна. Чин үнэнийг хэлэхэд миний тэмцлийн хамгийн гол хохирогч, золиос нь миний нөхөр байсан. Хань минь 26 жилийн турш зүтгэсэн эрүүгийн цагдаагийн албаны хурандаа хүн атлаа миний тэмцлээс болж ажлаасаа халагдсан. Нөхөр минь сонгуулийн үр дүн гарсны дараа гэр бүлээ эрсдэлд оруулан байж тэмцээд эцэст нь ингээд ялагдлаа. Тэмцлээ үргэлжлүүлэх үү, эсвэл ингээд өндөрлүүлэх үү гэж надаас асуухад нь би үргэлжлүүлнэ гээд хэлчихлээ. Миний улстөрийн тэмцлийг минь битгий гэр бүлд нялзааж хохироогооч, битгий нөхрийг дарамтлаач гэж гуйж байна. Энэ удаагийн сонгууль булхай луйвартай явагдсан гэдэг нь баримтаар нотлогдсон учраас би зүгээр хараад суухгүй. Би үхэн үхтлээ энэ улсынхаа төлөө явах болно. Хэзээ ч хайртай эх орноосоо урвахгүй” хэмээн хэлсэн нь хэд хэдэн дэмжигчийнх нь сэтгэлийн утсыг хөндөж, нулимс дуслуулахад хүргэсэн байна.

105697061 586043522348771 7700121095213039146 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.