Улаанбаатар хотод шилжин ирэгсдэд зориулсан “Хотод амьдрах ухаан” контентын уралдаан зарлажээ
Улаанбаатар хотын оршин суугчдын эрх зүйн ухамсрыг дээшлүүлэх замаар хотын соёлыг түгээн хөгжүүлэх, хотын амьдралын дүрэм, журам, соёлын онцлогийг шилжин ирж байгаа иргэн бүрд ойлгуулах, тэднийг хотын үйлчилгээ авах, баримт бичгээ цэгцлэх, аюулгүй байдлаа хангахад шаардлагатай анхан шатны мэдээллээр хангах зорилгоор НЗДТГ-аас контентын уралдаан зарлажээ.
Бүтээлд тавигдах шаардлага:
· Улаанбаатар хотод шилжин ирэгсдэд зориулсан гарын авлагын агуулгыг бүрэн илэрхийлсэн байх;
· Эерэг хандлагатай, анхаарал татахуйц, шинэлэг, ёс зүйн, гоо зүйн хэм хэмжээнд нийцсэн байх;
· Дахин нийтлэх, түгээх зэргээр уг бүтээлийг ашиглах эрх нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хадгалагдана;
· 15-30 минутын хугацаатай, видео, анимэшн хэлбэрээр бүтээгдсэн, сургалтад ашиглагдахуйц байх;
· Хүний эрх, зохиогчийн эрхийг зөрчөөгүй, хууль тогтоомжид нийцсэн агуулгатай, эрх зүйн зөрчилгүй байх.
Уралдаанд оролцох бүтээлийг 2020.07.20-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд шилдэг бүтээлийг долдугаар сарын 23-ны өдөр шалгаруулж, шагналыг гардуулах юм байна.
Тэргүүн байранд орсон бүтээлийг 7,000,000 төгрөг, дэд байранд орсон бүтээлийг 5,000,000, тусгай байранд орсон бүтээлийг 1,500,000 төгрөгөөр тус тус урамшуулах юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.