Пакистаны гурван нисгэгч тутмын нэг нь хуурамч үнэмлэхтэй байжээ

Пакистаны олон улсын компани хуурамч бичиг баримттай, албан ёсны нислэг үйлдэх зөвшөөрөлгүй 150 нисгэгчийг илрүүлжээ. Эдгээр нисгэгчид хуурамч бичиг баримт ашигласан болон шалгалтандаа унасан хүмүүс болохыг Парламентын хуралдаан дээр Пакистаны Нисэх хүчний яамны сайд мэдэгдсэн байна.

Өнгөрсөн сард Пакистаны олон улсын нислэгийн компанийн онгоц осолдож 97 хүн нас баржээ. Уг ослын шалтгааныг шалгахад нисгэгчийн болон агаарын хөдөлгөөний хяналтын газрын буруутай үйл ажиллагаанаас болсныг илрүүлжээ. Энэ явдлаас хойш нисгэгчдийн чанарыг шалгаж эхэлсэн байна.

200522165453 21 karachi plane crash 0522 exlarge 169

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.