Испанийн театр танхим дүүрэн тасалгааны ургамлуудад тоглолт хийжээ

Цар тахлын улмаас гуравдугаар сараас хойш үүд хаалгаа бариад байсан Испанийн Барселона хотын домогт “Gran Teatre del Liceu” дуурийн театр энэ долоо хоногт эргэн нээгдэхэд тэднийг танхим дүүрэн ногоон ургамлан үзэгчид угтан авав.

“UceLi” дөрвөл хамтлаг өнгөрөгч даваа гарагт Жакомо Пуччинигийн “Crisantemi” дуурийг тоглоход театрын 2,292 суудал тасалгааны ургамлаар дүүрэн байсан бөгөөд харин жинхэнэ үзэгчид нь тоглолтыг гэрээсээ онлайнаар  шууд дамжуулан үзэх боломжтой байжээ. Концертын найруулагч Евгенио Ампудиа хөл хорионы үеэр И. Тэрээр уг тоглолтоор дамжуулан хүмүүс эргээд өдөр тутмын амьдралдаа орохдоо байгаль ертөнцтэй харьцах байдлаа дахин үнэлэсээсэй гэж найдаж байгаа аж.

barcelona opera house reopens plays to plants 45

barcelona opera house reopens plays to plants 56

Театрын удирдлагууд эдгээр хоёр мянга гаруй ургамлыг орон нутгийн үржүүлгийн газраас авсан бөгөөд тэднийг Барселонагын клиник эмнэлэг болон бусад эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд хандивлахаар төлөвлөжээ. Уг төслийг зохион байгуулагчид “Бидний үеийнхэнд урьд өмнө тулгарч байгаагүй тулалдаанд хамгийн хүнд хэцүү тэргүүн фронтод ажилласан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд талархлаа илэрхийлэхийг хүссэн” гэв.

barcelona opera house reopens plays to plants 49

Испани улс өнгөрсөн долоо хоногийн ням гарагт орон даяарх онц байдлаа цуцлан, гурван сарын турш үргэлжилсэн хөл хорионд цэг тавьсан юм. “Gran Teatre del Liceu” театр ч мөн үе шаттайгаар хэвийн байдалдаа эргэн орохоо мэдэгдлээ.

barcelona opera house reopens plays to plants 47

Эх сурвалж: NPR, Lonely Planet

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.