Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарч буй өөрчлөлтийн тойм
COVID-19 дэлхий нийтээр хурдтай тархаж, Пандемик (цар тахал)-ын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Эдгээр өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулах зорилгоор улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар Монголбанкны долоо хоног тутмын гадаад орчны тойм мэдээллийн 13 дахь дугаарыг хүргэж байна.
- Их Британийн эдийн засаг дөрөвдүгээр сард түүхэн дээд түвшин болох 20 хувиар агшсаныг сарын үзүүлэлтүүд харуулж байна.
- Английн төв банк 6-р сарын мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг 0.1 хувьд хэвээр үлдээсэн хэдий ч, актив хөрөнгө худалдан авах үйл ажиллагаагаа 100 тэрбум фунт стерлингээр нэмэгдүүлснээр нийт багцын хэмжээ 745 тэрбум фунт стерлинг болов.
- ОXУ-ын ажилгүйдлийн түвшин тавдугаар сард 6.1 хувьд хүрлээ.
- “ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс бууруулах төлөвтэй байгаа бөгөөд дэлхийн эдийн засаг эргэн сэргэхэд эрсдэл, тодорхой бус байдал "маш өндөр байгаа”-г онцолжээ.
- БНХАУ-ын Бээжин хотын нэр бүхий хүнсний захуудад КОВИД-19 цар тахлын хоёр дахь давалгаа эхлээд байгаа учир энэ 22-оос долдугаар сарын 6-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаанд тус улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн импортоор оруулахыг түр хориглов.
Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд зургадугаар сарын 11-ээс зургадугаар сарын 18-ны байдлаар гарсан өөрчлөлтийн тоймын дэлгэрэнгүйтэй эндээс танилцана уу.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.