“Өүлэн” Л.Өнөрчимэгт "хамууд" нь 343, Чингис хаанд сонгогчид 671 санал өгчээ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль өчигдөр/2020.06.24/ өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд хэд хэдэн содон нэр дэвшигч өрсөлдөж, саналыг нь хуваагаад амжлаа. Харин тэр содонгууд хэн, хэн бөгөөд хэдэн сонгогчдын санал авсныг танилцуулъя.

Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт “Өүлэн” хэмээх Л.Өнөрчимэг “Хөгжлийн хөтөлбөр” намаас нэр дэвшсэн бөгөөд түүний “хамууд" нь 343 саналыг өгчээ.

.

unnamed

Харин Сүхбаатар дүүрэг буюу 24-р тойрогт.

“Хохирогчдын холбоо”-ны тэргүүн Х.Оюунцэцэг Сонгинохайрхан дүүргийн 27-р тойрогт “Шинэ” эвслээс нэр дэвшин 1274 сонгогчдын итгэлийг хүлээжээ.

unnamed (1)

Харин олон улсын тоймч Ш.Гантулгын хувьд Сонгинохайран дүүргийн 28-р тойрогт бие даан нэр дэвшсэн бөгөөд түүнтэй ижил, овог нэртэй хүн тус тойрогт нэр дэвшсэн асуудал гарсан билээ. Түүний хувьд 3333 иргэний итгэлийг хүлээсэн байна.

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшсэн дуучин М.Нарантуяа /Нара/ 8596 сонгогчдын санал авчээ.

40(14)

7432bd07ba013dcec39a2adc97d0e520

Самандын Жавхлангийн хувьд Ардчилсан намаас Увс аймагт нэр дэвшиж, 12403 сонгогчид түүнд итгэл үзүүлсэн байна.

УИХ-ын сонгууль эхлэхээс өмнө АН-ын дарга С.Эрдэнийн булхайг илчилж байсан .

2f6f1fb3b7540ed79eed061c754ca3b5

Энэ жилийн хувьд коронавирусийн хөл хорионы улмаас эх орондоо ирж чадаагүй ч хилийн чанадаас хэд хэдэн нэр дэвшигч сонгуульд оролцсоны нэг нь "Ард Түмнээ Хайрлая" намын дарга Л.Гүндалай Тайландаас нэр дэвшсэн явдал юм. Л.Гүндалай сонгуулийн сурталчилгаагаа Гэтэл 20 хоног махийтал зүтгэсэн нэр дэвшигчид түүний амжилтыг эвдэж чадаагүй юм.

unnamed (2)

Энэ удаагийн сонгуульд улсын хэмжээнд хамгийн олон хүний санал авсан хүнээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодорсон бөгөөд тэрээр Хэнтийн нийт сонгогчдын 72.2 хувийн итгэлийг хүлээжээ. Тэгвэл хамгийн бага санал авсан хүнээр Дундговь аймагт  “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшигч Ц.Эрдэнэбат 38 сонгогчдын санал авсан байх юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.