Эмэгтэйчүүдийн авто уралдааны дээд амжилтыг тогтоосон нисгэгч осолдож нас баржээ

Авто спортын шилдэг эмэгтэй тамирчин Америкийн иргэн Жесси Комбс өнгөрсөн жил тогтоосон эмэгтэйчүүдийн авто уралдааны хурдны дээд амжилтаа эвдэх гэж байгаад харамсалтайгаар осолдож нас барсан тухай мэдээлжээ. 39 настай нисгэгч бүсгүй Геннисийн номонд эмэгтэй уралдаанчдын тогтоосон дээд амжилтыг 40 гаруй жилийн дараа эвдсэн юм.

Тэрбээр 2019 оны наймдугаар сарын 27-ны өдөр Альвордын цөлд цагт 841 км хурдалж дээд амжилт тогтоожээ. Өмнө нь уг амжилтыг Америкийн уралдаанч Китти О’нэйль цагт 823 км хурдалж 1976 оноос хойш эзэмшиж байсан юм.

.

Нисгэгчийн дээд амжилт тогтоохоор унаж байсан машины урд дугуйнд механикийн гэмтэл гарснаас осол болсон гэж шинжээчид дүгнэжээ. Осолдох үедээ Комбс цагт 885 км хурдалж байсан гэдгийг цагдаагийн газраас тогтоосон байна. Комбс ослын үеэр тархиндаа гэмтэл авсан нь үхлийн шалтгаан болжээ.

jessi combs killed in jet car crash during speed record attempt

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.