Сандаал: 2020 оны тренд загварууд

Урин зун ирж охид,бүсгүйчүүдийн гоёмсог, загварлаг хувцаслах  дуртай цаг үе иржээ. 2020 онд минималист хэв маяг гэрийн дотоод засал, хэрэгсэлд давамгайлж трэнд болсон төдийгүй хувцас загварт ч голлох хэв маягийг бүрдүүлээд байна.

Урт оосортой сандаал, минимал хэв маягтай углааш гээд бидний өмнөх зуны турш өмссөн загварууд моданд үлдсэн тул шинэ сандаалны эрэлд гарах шаардлагагүй биз ээ. Шинэ хэв маяг бүрдүүлэхийг хүсвэл платформ ултай углааш, пастель өнгийн намхан болон  өсгийтэй сандаалнуудыг 2020 оны трэндийн жагсаалтаар  санал болгож байна.

ПЛАТФОРМ УЛТАЙ УГЛААШ

 aa1

 Платформ ултай гуталнууд эмэгтэйчүүдийн хувьд тийм ч хээнцэр харагддагүй эв хавгүй  ч  хөлд хамгийн эвтэйхэн бөгөөд энэ зуны трэндэд орсон байна.

ӨСГИЙТЭЙ УГЛААШ

 aa2

 Энэ сандалыг дангаар нь харахад үзэмжгүй мэт харагдах хэдий ч өмд, шорт, даашинз гэх мэт бүх л хувцасан дээр гайхалтай зохицдог гэдгээрээ онцлог юм.

ЗУЗААН УЛТАЙ САНДААЛ

 aa3

Хамгийн хөлд эвтэйхэн сандаалны тренд. Брэндүүдээс Prada-гийн санал болгосон хар өнгийн загвар хамгийн өндөр эрэлттэй байгаа бөгөөд хүсвэл үүнээс гадна илүү тод өнгийн хувилбаруудыг туршиж үзээрэй.

НАРИЙН ООСОРТОЙ МИНИМАЛ САНДААЛ

 aa4

Гутал огт өмсөөгүй юм шиг харагдах, нарийн оосортой, минимал сандаалны тренд өнгөрсөн жилээс энэ жил рүү шилжин орлоо.

УРТ ООСОРТОЙ САНДААЛ

 aa5

Урт оосортой сандаалыг оосрыг нь өмднийхөө гадуур ороож өмсөхийг санал болгож байна.

ПАСТЕЛЬ ӨНГИЙН САНДААЛ

 aa6

Цайвар цэнхэр, бүдэг ногоон, beige, чихрэн ягаан, бүүдгэр шар зэрэг бүүдгэр өнгийн сандаалууд энэ зуны хамгийн том трендүүдийн нэг байх болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.