Үерийн улмаас хоёр хүн амиа алдаж, 4400 орчим мал хорогджээ

Энэ сарын 21-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 0.0-69.0 мм бороо орсны улмаас Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд  үер бууж, үерийн улмаас айлууд болон автозам усанд автаж, иргэд усанд боогдсон дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллалаа.

Үерийн улмаас хоёр хүн амь насаа алдаж, 4400 орчим мал хорогдож, 381 айл үерт автаж, 19 гэр үерт урсаж, 83 хашаа нурсан байна.

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Жаргалантын булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 12 км-т/ нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн У /33 настай, эрэгтэй/, тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

103962045 1147201085658061 9147871398362516376 n

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Довын хайрхан”, “Ширээгийн булаг”, Баян сумын  “Их-Элгэн” гэдэг газар нутаглаж байсан малчин М-ын 900 бог, дөрвөн бод, Б-ийн 700 бог, Б-ийн 800 бог, М-ийн 1000 орчим бог мал үерт өртөж хорогдсон.

Төв аймгийн Зуунмод суманд 181 айлын гэр, дөрвөн орон сууцны барилгын зоорийн давхар усанд автаж, зургаан гэр урсаж, 53 хашаа нурсан, мөн аймгийн Алтанбулаг суманд 200 өрх айл усанд автаж 30 хашаа нурж,, 57 автомашин уснаас татан гаргасан.

83433452 1147406278970875 1827699210574078323 n

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх багийн “Мухар” гэдэг газар уруйн үерийн улмаас тус сумын  иргэн А-ын 4 ханатай гэр, 1000 орчим бог мал, бага оврын ачааны автомашин, мөн багийн “Банзарын хоолой” гэдэг газар иргэн Д-ийн 6 ханатай гэр, 2 мотоцикл, мөн багийн Баянбулаг гэдэг газар иргэн Г-ийн 5 ханатай гэр үерт урссан.

Мөн Говьсүмбэр аймгийн төвөөс хойд зүгт 75 км-т “Ланд крузейр” загварын суудлын автомашинтай БНХАУ-ын харьяат 2 иргэн, Малх багийн  “Банзарын хоолой” гэдэг газар 3 зорчигчтой суудлын автомашин усанд суусан тухай дуудлагаар  тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

104284652 1147200842324752 5383140948166711794 n

104361852 1147201232324713 5100335413991717054 n

104864182 1147406358970867 1848148687554219352 n

104975963 1147200662324770 464241173452214465 n 6vlpha54n6gs89a1m68k6y9cu6pvqftrzynxzv1in9c

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.