Дэлхийн далай тэнгисийн ёроолын 1/5-ийг зурагжуулаад байна

Дэлхийн гадаргуугийн ихэнхийг эзэлдэг далайн ёроолын бүрэн газрын зургийг бүтээх ажлыг санаачлагчид ажлынхаа тавны нэгийг гүйцэтгэж дууссан болохоо мэдэгдлээ.

“Nippon” сангийн “GEBCO Seabed 2030” төсөл анх 2016 онд эхлэх үед дэлхийн далайн ёроолын ердөө зургаан хувь нь орчин үеийн стандартын судалгаа, шинжилгээнд хамрагдаад байжээ. Тэгвэл энэ тоо одоогийн байдлаар 19 хувьд хүрсэн бөгөөд өнгөрсөн оны үзүүлэлтээс гурван хувиар өссөн байна. 2019 онд GEBCO сүлжээнд 14.5 сая квадрат км батиметр буюу гүний хэмжээсний шинэ мэдээлэл бүртгэгджээ. Энэ бол Австрали тивээс бараг хоёр дахин их талбай юм.

 113005077 3891f8aa 5b08 404e 856b fda87d359f28

Гэвч уг төслийн захирал Жэйми МакМайкл-Филлипс “BBC News”-т өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр бид 19 хувийн хэмжээнд байна. Энэ бол бид далай тэнгисийн ахиад 81 хувийг судалж, зурагжуулах шаардлагатай гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид дараагийн арван жилийн хугацаанд Ангараг гарагийнхаас хоёр дахин их хэмжээтэй талбайг судлах юм” гэв.

 113000303 gebco2020 unmapped

Далайн ёроолын илүү сайн газрын зурагтай болох нь чухал гэдгийг батлах олон шалтгаан бий. Мэдээж.

 113005079 dmmphcaclmebpnjc

Үүнээс гадна далайн ёроолын бүтэц нь далайн давлагаа, усны босоо холилтод нөлөөлдөг. Далай тэнгис дэлхийн даяарх дулааны хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэдэг тул ирээдүйн цаг уурын өөрчлөлтийг урьдчилан таамаглах загваруудыг сайжруулахын тулд далайн ёроолын мэдээлэл нэн чухал юм. Үүгээр ч зогсохгүй дэлхийн өөр өөр хэсэгт далайн түвшин хэрхэн дээшлэхийг нарийн мэдэхийн тулд далайн ёроолын газрын зураг сайн байх нь зайлшгүй шаардлагатай байдаг гэнэ.

 110844471 1

 113005078 drake

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.