Д.Трампын хүү Монголд аргаль агнахдаа татвар төлөгчдийн мөнгөнөөс $75,000 заржээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Трамп Жуниор өнгөрсөн жил Монгол улсад хувийн айлчлал хийж аргаль агнасан талаар бид өмнө мэдээлж байсан билээ. Эндээс унших... 

Жуниор Трамп Монголд долоо хоногийн хугацаатай аялж, ан хийхдээ тусгай зөвшөөрлөө авсан байсан гэж мэдэгддэг ч эргэлзээтэй хэвээр үлдсэн. Гэхдээ 2015 онд болсон галт зэвсгийн нийгэмлэгийн хандивын дуудлага худалдаанаас Монгол орны нутаг дэвсгэрт манай Засгийн газрын зөвшөөрлийн дагуу ан хийж, аялах эрхээ худалдаж авсан гэж мэдээлж байсан юм.

Трампын ууган хүү Монголын нэн ховор, Улаан номонд орсон аргаль угалзыг агнахдаа АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөнөөс 75,000 ам.доллар үрж зарлагадсан хэмээн гадны эх сурвалжууд мэдээлэх болоод байна.

Вашингтон дахь Иргэний хариуцлагын The Crew нийгэмлэгээс Трамп Жр нь нэн ховор амьтныг агнаж, Монгол улсын Ерөнхийлөгчтэй уулзсан хэмээн мэдээлэв. .

70c41cf783cec6bc7d8d1da723314d8e

Судлаачдын тооцсоноор Дональд Трампыг төрийн эрх барих хугацаанд гэр бүлийнхэн нь Барак Обамаг төрийн эрх барих хугацаанд хийсэн аялал зугаалгаас 12 дахин их зугаа цэнгэлд төсвийн мөнгийг зарцуулсан байна. Мөн Трампын гэр бүл жилд хийж буй аяллынхаа үеэр татвар төлөгчдийн мөнгөөр аюулгүй байдлаа хамгаалуулах нь Обамагийн гэр бүлийнхнээс хэд дахин илүү байна гэж үзжээ.

Жуниорын өнгөрсөн жил Монголд хийсэн аялал нь Трампын гэр бүл татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж буй үнэтэй тансаглалын ердөө нэг жишээ хэмээн эх сурвалжид дурдсан байна. Гэвч түүний төлөөлөгч CNN агентлагт өгсөн ярилцлагадаа уг аяллыг Жуниор хувиасаа төлсөн хэмээн ярьжээ.

20191211 Trump Jr Yurt

Шүүмжлэгчдийн зүгээс Трампын хүү аялж, зөвшөөрөлтэйгээр ан хийж болох ч зөвхөн өндөр дээд албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн аюулгүй байдлыг хангах ёстой нууц хүчнийхнийг өндөр зардал гарган ажиллуулах шаардлагагүй байсан гэжээ. Өмнө нь нийтэлж байсан мэдээнд Трампын хүү Монголд хийсэн аялалдаа 20,000 орчим ам.доллар зарцуулсан хэмээн мэдээлжээ.

Жуниор дүү Иванкагийн адил Засгийн газарт албан ёсны байр суурьтай, албан тушаал эрхэлдэггүй тул улсын төсвийн мөнгийг хувийн зугаа цэнгэлд зарцуулах нь хууль бус хэмээн шүүмжилж байна.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.