СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бүдүүн гэдэсний хавдар: АНУ, Монголд

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Монголд:  Хоол боловсруулах замын хавдруудаас 3-5 хувийг эзэлж, ходоод, улаан хоолойн хавдрын дараа орох болсон. Гэвч залуу хүмүүст 10-17, өндөр настанд 5-7 хувь тохиолддог хэмээн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч Ж.Отгонбаяр зөвлөж байна.

Шалтгаан нь тодорхойгүй ч хавдар үүсэхэд удамшил, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин, мах, махан бүтээгдэхүүн /үхэр, хонь, хиам, утсан, консерв/, таргалалт, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нөлөөлдөг байна.

Тиймээс та бүдүүн шулуун гэдэс дурандах, компьютер томограф, рентген /барийн уусмалаар бургуй тавих/, хэт авиа гэсэн эрт илрүүлгийн шинжилгээг өгч өөрийгөө хамгаалаарай. Бүдүүн шулуун гэдэсний хавдрын үед хими, физик, мэс заслын эмчилгээ хийдэг. Энэ хавдраас урьдчилан сэргийлье гэвэл тамхинаас татгалзах, шинэ жимс, ногоо хэрэглэж эрүүл хооллох хэрэгтэй. Мөн биеийн жингээ барих нь гэдэсний хавдрын эрсдэлийг бууруулдаг.

АНУ:  Энэ тухай Medicalxpress-т бичжээ. Мөн дэлхий дахинд ч ийм байгаа аж. Тухайлбал, гурван жилийн өмнө ОХУ-д бүдүүн гэдэсний хорт хавдраар нас баралт хоёрдугаарт орж байсан. Нөхцөл байдал төвөгтэй байгаа талаар П.А.Герценийн нэрэмжит Москвагийн хавдар судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн мэдээлж байсан.

Энэ өвчнийг эрт үед нь оношилж чадвал эмчилгээ үр дүнтэй болдог хэмээн Майогийн эмнэлгийн ходоод, гэдэсний мэргэжлийн эмч Жон Кисиэль тайлбарласан байна. Тэрээр өвчний түгээмэл шинж тэмдгийн талаар өвчтөний гэдсээр хүчтэй өвдөнө. Томорч байгаа хорт хавдар гэдэсний хэвийн үйл ажиллагаанд саад учруулснаар таагүй нөхцөл байдал үүснэ. Хүмүүс шинж тэмдэг илрэхээс өмнө оношилгоо, шинжилгээ хийлгэдэг байхад эрүүл мэндийн тогтолцооны орчин үеийн стратеги оршино. Ялангуяа, Дурангийн оношилгоо нь хавдрыг илрүүлж, шууд сорьц авах, магадгүй эмчилгээг нэг дор хийх боломжтой хэмээн эмч, мэргэжилтнүүд онцоллоо.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ХАМАГ МОНГОЛ
3 жилийн өмнө
150.129.140.238

МОНГОЛЫН САЛБАР САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН ХҮН НАМЫН ЗАЛУУСЫГ ДЭМЖЬЕ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.