Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эмэгтэй хүн дээрэмджээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дээрэмдсэн хэрэг энэ сарын 9-10-нд шилжих шөнө 01:00 цагийн үед гарсан байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн VI хорооны автобусны буудлын орчим явж байсан тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэн Э-д 32-39 насны эрэгтэй, эмэгтэй хоёр үл таних хүн халджээ.

Энэ хэргийн дуудлага мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ангарагхүү, цагдаагийн дэд ахлагч Д.Дэлгэрсайхан нар авчээ. Улмаар хэргийн газарт шуурхай очин, эрэн сурвалжилж ажилласнаар тус хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Г, М нар бүлэглэн үйлдсэнийг илрүүлэн, шалгаж байна.

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.