Жагсагчид боолын худалдаачны хөшөөг буулгаж, хаяжээ

АНУ-ын өнгөт арьстай иргэн Жорж Флойдын зүй бус үхлийн дараа олон улсад арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг жагсаал зохион байгуулагдаж байна. Эдгээр улс орнуудын нэг Их Британид жагсагчид боолын худалдаачны хөшөөг нурааж, эрэгт шиджээ.

Английн Бристол хотод өчигдөр болсон тайван жагсаалын үеэр жагсагчид цагдаа нартай мөргөлдсөн хэрэг гарсан байна. Бристолоос гадна Манчестер, Волверхэмптон, Ноттингхэм, Гласгөү, Эдинбург хотуудад жагсаал болжээ.

.  Түүний хөшөөг хотын төвд байлгах эсэх нь эртнээс маргаантай асуудал байжээ. Колстон нь Эзэн хааны Африкийн бүс хариуцсан төлөөлөгчдийн нэг байсан ба амьд ахуйдаа Африк тивээс 80,000 орчим эрэгтэй, эмэгтэй, хүүхэд багачуудыг Америк тив рүү тээвэрлэж, худалдаалсан ажээ.

Тэрээр 1721 онд нас барахдаа өөрийн хурааж хуримтлуулсан хөрөнгөө сайн үйлсэд хандивлахыг гэрээсэлсэн учир хөшөөг нь босгосон байна. Уг хөшөөг буулгасны дараа аль эрт энэ үйлдлийг хийх ёстой байсан хэмээн олон хүн байр сууриа илэрхийлжээ.

 112756421 3a2c8152 2061 482d 9886 1083ab5e15cb

 112756869 4bbd3f9d 1200 49f3 a493 8b6b61ca4f03

 112756867 screenshot2020 06 07at14

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.